logo

Үйлчилгээний нөхцөл

  1. Нэг. Ерөнхий заалт
    Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь (цаашид “Үйлчилгээ үзүүлэгч” эсхүл “Бид” гэх)-ийн хөгжүүлсэн www.id.hamuga.mn (цаашид “нэгдсэн бүртгэлийн систем” гэх)-д хэрэглэгчийн бүртгэл үүсгэх, уг бүртгэлээр дамжин Үйлчилгээ үзүүлэгч болон түүний хамаарал бүхий компаниудын системд нэвтэрч үйлчилгээ авахтай холбогдох харилцааг зохицуулах үндсэн баримт бичиг болно.

    Хэрэглэгч та (цаашид “Хэрэглэгч” эсхүл “Та” гэх) бүртгэл үүсгэхийн өмнө Үйлчилгээний нөхцөлтэй заавал уншиж танилцах үүрэгтэй бөгөөд ийнхүү уншиж танилцсан тухай баталгаажуулах үйлдэл хийснээр Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

    Хэрэв Та Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд нэгдсэн бүртгэлийн системд бүртгүүлэх боломжгүй бөгөөд Танд бүртгэл үүсгэхгүй болохыг анхаарна уу.

    Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний нөхцөлд хэдийд ч өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийн хамгийн сүүлийн хувилбарыг уншиж танилцаж байх үүрэгтэй ба танилцаагүй байх нь хожмын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
  2. Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

    Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дараах утгаар ойлгоно. Үүнд:

    1. 2.1“Хэрэглэгч” гэж Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд эсхүл 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэнийг;
    2. 2.2“Хоёрдогч байгууллага” гэж нэгдсэн бүртгэлийн системийн бүртгэлээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээг захиалах, авах боломжтой үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийг;
    3. 2.3“Хувь хүний мэдээлэл” гэж тухайн хувь хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжтой гар утасны дугаар, овог, нэр, и-мэйл хаяг, сошиал хаяг, хэрэглэгчийнID, профайл зураг, IP хаяг, нууц үг зэрэг үүгээр хязгаарлагдахгүй мэдээллийг;
    4. 2.4“Сошиал хаяг” гэж нэгдсэн бүртгэлийн системд хэрэглэгчээр бүртгүүлэх, нэвтрэх үед ашиглах боломжтой байхаар харуулсан Google, Facebook, Apple зэрэг хаягуудыг;
  3. Гурав. Хэрэглэгчийн нэвтрэл, бүртгэл
    1. 3.1Хэрэглэгчийн бүртгэлийг дараах алхмаар хийнэ. Үүнд:
      1. 3.1.1Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ нэгдсэн бүртгэлийн системийн “Нэвтрэх” хэсгийг дарж, “Бүртгүүлэх” гэсэн товчийг сонгож өөрийн товч мэдээлэл (овог, нэр, утасны дугаар, и-мэйл хаяг зэрэг) оруулна.
      2. 3.1.2Бүртгүүлсэн и-мэйл эсвэл утасны дугаарт нэгдсэн бүртгэлийн системд нэвтрэх нэг удаагийн нууц үг бүхий баталгаажуулах кодыг илгээнэ. 
      3. 3.1.3Нэгдсэн бүртгэлийн системд хэрэглэгч өөрийн албан ёсны Сошиал хаягаар бүртгүүлж, нэвтрэх боломжтой. 
      4. 3.1.4Сошиал хаягаар бүртгүүлсэн, нэвтэрсэн хэрэглэгч “Хувийн мэдээлэл” хэсэгт хувийн мэдээллийг шинэчлэх “Хэрэглэгчийн ID” болон нууц үг үүсгэж өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.  
    2. 3.2Нэгдсэн бүртгэлийн системээс Хоёрдогч байгууллагын систем рүү нэвтэрч, бүртгэл хийх үед тухайн Хоёрдогч байгууллагын Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлоготой танилцаж, зөвшөөрснөөр нэвтрэлт, бүртгэл хийгдэнэ. 
    3. 3.3Та нэгдсэн бүртгэлийн системд нэвтрэх нэр болон нууц үгийн аюулгүй байдлаа хангах үүрэгтэй бөгөөд нэвтрэх нэр болон нууц үг зэрэг мэдээллээ алдсан, үүнээс үүдэн Таны бүртгэлийг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа талаар мэдээллийг [email protected]д нэн даруй мэдэгдэх хэрэгтэй. Хэрэглэгч нэвтрэх нэр, нууц үгээ алдсанаас учирсан аливаа хохирол, алдагдлыг бид хариуцахгүй. 
    4. 3.4Хэрэглэгч нэгдсэн бүртгэлийн системд бүртгэл үүсгэж, баталгаажуулснаар бүрдэл системүүдээс бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл авах, Хоёрдогч байгууллагуудын систем рүү нэвтрэх, бүртгүүлэх боломжтой болно. 
  4. Дөрөв. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал
    Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Нууцлалын бодлого”-оор зохицуулна. 
  5. Тав. Хэрэглэгчийн эрх, үүрэг
    1. 5.1Хэрэглэгч нэгдсэн бүртгэлийн системд өөрийн хүсэлтээр бүртгүүлэх, мэдээллээ засах, шинэчлэх, хэрэглэгчийн зөвлөхөөс дэмжлэг авах зэргээр Үйлчилгээний нөхцөлийн дагуу нэгдсэн бүртгэлийн системийг ашиглах эрхтэй.  
    2. 5.2Хэрэглэгч нэгдсэн бүртгэлийн системд байршуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зааврын мэдээллийг авах эрхтэй.
    3. 5.3Хэрэглэгч нэгдсэн бүртгэлийн системийн мэдээлэл, үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. 
    4. 5.4Хэрэглэгч нэгдсэн бүртгэлийн системд нэвтрэх мэдээллээ бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд мэдээллийн нууцаа бусдад задруулснаас үүдэлтэй аливаа хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
    5. 5.5Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл (И-мэйл хаяг, утасны дугаар) үнэн зөв оруулах үүрэгтэй.  
    6. 5.6Нэгдсэн бүртгэлийн системд Хэрэглэгчээс бүртгүүлсэн хувь хүн хуулийн этгээдийг төлөөлж бүртгэл үүсгэсэн бол ийнхүү бүртгэл үүсгэх, нэгдсэн бүртгэлийн системийн үйлчилгээг ашиглах бүрэн эрхтэй гэж үзнэ. Төлөөлөх эрхгүй, эсхүл эрх олгогдоогүй хувь хүн хуулийн этгээдийг төлөөлж бүртгэл үүсгэснээс үүсэх үр дагаврыг тухайн бүртгүүлсэн хувь хүн хариуцна.
    7. 5.7Нэгдсэн бүртгэлийн системд бүртгүүлсэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг зөвхөн түүнийх гэж ойлгох бөгөөд Хэрэглэгч бусдын хувийн мэдээллийг ашигласан, мэдээллийг буруу оруулснаас үүссэн аливаа үр дагаврыг хариуцна.
    8. 5.8Нэгдсэн бүртгэлийн системд бүртгүүлэн авч буй аливаа үйлчилгээ, үйлдлийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, бусад этгээдийн эрхийг зөрчихгүйгээр ашиглах үүрэгтэй.
    9. 5.9Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн үндэслэлээр Хэрэглэгчийн бүртгэлийг хаасан тохиолдолд үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна.
    10. 5.10Нэгдсэн цахим систем дэх нэг Хэрэглэгч зөвхөн нэг бүртгэлтэй байх бөгөөд Хэрэглэгч давхар бүртгэл үүсгэх зорилгоор аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулахгүй байх үүрэгтэй.
    11. 5.11Хэрэглэгч Үйлчилгээ үзүүлэгчтэй өрсөлдөх үйл ажиллагаа явуулах зорилгоор нэгдсэн цахим сайт болон түүнд хамаарах аливаа хэсгийг хуулбарлах, худалдах, өөрчлөн ашиглах зэрэг үйлдэл гаргахыг хориглоно. 
    12. 5.12Үйлчилгээ үзүүлэгчийн оюуны өмчийн эрхийг Хэрэглэгч зөрчсөн тохиолдолд түүний үр дагаварт учирсан хохирол, нөхөн төлбөрийг хариуцна.
  6. Зургаа. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг
    1. 6.1Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгчийн гаргасан санал, гомдлыг үндэслэлгүй гэж үзэх, Үйлчилгээ үзүүлэгчээс шалтгаалсан гомдол биш бол шийдвэрлэх боломжгүй талаар мэдэгдэж, татгалзах эрхтэй.
    2. 6.2Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ худал мэдээлэл оруулсан, Үйлчилгээ үзүүлэгчийн нэр хүндэд халдсан, олон нийтэд худал мэдээлэл тараасан, системийн үйл ажиллагаанд өөрийн биеэр эсвэл цахим хэлбэрээр халдахыг оролдсон, Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Хэрэглэгчийн бүртгэлийг хаах, түүний хууль бус үйлдлийг шалгуулах гомдол гаргах зэргээр шаардлагатай арга хэмжээг авах эрхтэй.
    3. 6.3Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл болон хувийн мэдээллийн найдвартай байдлыг хангах, бусад зорилгоор ашиглахгүй байх, худалдах, шашин болон, улс төрийн зорилгоор бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
    4. 6.4Хэрэглэгчийн хувийн мэдээллийг Нууцлалын бодлогод заасны дагуу цуглуулах, ашиглах, боловсруулах, дамжуулах, ил болгох эрхтэй.
      Нэгдсэн бүртгэлийн системийг сайжруулах зорилгоор бүрдэл хэсэг, функц, тохиргоог хэдийд ч өөрчлөх эрхтэй ба шаардлагатай тохиолдолд Хэрэглэгчид цахим мэдэгдэл илгээнэ.
  7. Долоо. Нэгдсэн цахим сайтыг ашиглах
    1. 7.1Хэрэглэгч бүртгэл үүсгэн Үйлчилгээний нөхцөл, бусад тусгайлсан нөхцөлүүдийг зөвшөөрсний дагуу нэгдсэн бүртгэлийн системийг ашиглах эрхтэй болно. 
    2. 7.2Үйлчилгээ үзүүлэгч нь зөвхөн Хэрэглэгчийн хэрэгцээнд зориулсан Үйлчилгээнд нэвтрэх болон ашиглах хязгаарлагдмал зөвшөөрлийг олгож байгаа бөгөөд зөвхөн Үйлчилгээний нөхцөлд заасан хүрээнд Хэрэглэгч Үйлчилгээг ашиглах ба заагдаагүй бусад арга болон зорилгоор ашиглахыг хориглоно.
    3. 7.3Үйлчилгээтэй холбоотой зураг, дүрс, дуу, видео, бичлэг, текст, бүтээгдэхүүн, мэдээлэл, баримт бичиг, компьютерын код, загвар, бүтэц зэрэг бүхий л зүйлс нь Үйлчилгээ үзүүлэгчийн дангаар эзэмших оюуны өмч байна. 
    4. 7.4Нэгдсэн бүртгэлийн системээр дамжин авч буй аливаа үйлчилгээг хууль бус, хор хөнөөлтэй, гүтгэлгийн шинжтэй, ёс зүйгүй, гүтгэсэн, дарамталсан, заналхийлсэн, оюуны өмчийн эрхийг зөрчсөн, хувийн халдашгүй байдалд халдсан, арьс өнгө, үндэс угсаа, бэлгийн чиг хандлага, шашин шүтлэг, нийгмийн ялгаварлан гадуурхалтыг өөгшүүлэх, аливаа хүн, бүлгийг доромжилсон үйлдэл, үйл ажиллагаанд ашиглахгүй.
    5. 7.5Хууль бус, далд зар сурталчилгааны мэдээлэл, спам, пирамид схем, олон түвшний маркетинг интернэт орлого олох систем болон цахим шуудангийн бизнес, гинжин захидал, түүнчлэн дээрх зүйлсийн аль нэгэнд оролцохын тулд нэгдсэн цахим сайтыг ашиглахыг хориглоно. 
    6. 7.6Нэгдсэн бүртгэлийн систем нь зөвхөн Хэрэглэгчийг бүртгэх, Хоёрдогч байгууллагын үйлчилгээнд дамжин нэвтрэх боломжийг олгох харилцаанд үйлчилнэ. Хэрэглэгч хоёрдогч байгууллагын үйлчилгээг захиалах, худалдан авахад холбогдох харилцааг тухайн байгууллагатай байгуулсан гэрээгээр зохицуулна.
  8. Найм. Хэрэглэгчийн гомдол, маргааныг шийдвэрлэх
    1. 8.1Хэрэглэгч нь Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт, гомдлыг [70164444, [email protected]] -р дамжуулан гаргана.
    2. 8.2Хэрэглэгчээс ирүүлсэн санал, хүсэлт, гомдол маргаанд Үйлчилгээ үзүүлэгч ажлын 3-5(гурваас тав) хоногийн дотор багтаан холбогдох хариу өгнө.
    3. 8.3Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг Талууд эв зүйгээр харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлэх боломжгүй бол Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлого болон Монгол улсын холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
  9. Ес. Хариуцлага
    1. 9.1Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн, Үйлчилгээг хууль бусаар ашигласан, Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгч, гуравдагч этгээдэд хохирол учруулсан тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулна.
    2. 9.2Нэгдсэн бүртгэлийн системийн үйл ажиллагаа, үйлчилгээ гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, байгалийн гамшигт эсхүл аюулт үзэгдэл, гал түймэр, бослого хөдөлгөөн, цар тахал, хорио цээр, эсвэл төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, хуулийн зохицуулалт, журам, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажил хаялт, дайн, террорист халдлага, гоц халдварт өвчин зэрэгтэй холбоотойгоор эсхүл Үйлчилгээ үзүүлэгчээс хэрэгжүүлж буй төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээ, сайжруулалт, шинэчлэлтийн улмаас тасалдаж болох бөгөөд эдгээр тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч аливаа хариуцлага хүлээхгүй.