Шинэчлэгдсэн: 2024 оны 1-р сарын 24
Нууцлалын бодлого
Нууцлалын бодлогоор (цаашид “Мэдээлэл хариуцагч” эсхүл “Бид” гэх)-иас Id.hamuga.mn (цаашид “нэгдсэн бүртгэлийн систем” гэх)-д Хэрэглэгч /цаашид “Хэрэглэгч” эсхүл “Та” гэх/-ийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах, хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулна.
- Нэг. Ерөнхий нөхцөл
- 1.1Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгч нэгдсэн бүртгэлийн системд бүртгүүлж, ашиглах үед Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан нөхцөл, журам болон энэхүү Нууцлалын бодлогод зааснаар Таны хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, хадгалж, ашиглах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангана.
- 1.2Хэрэглэгч нэгдсэн бүртгэлийн системд бүртгүүлэхээс өмнө энэхүү Нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй.
- 1.3Хэрэглэгч платформыг хэрэглэж байгаа бол өөрийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, хадгалж, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосонд тооцно.
- 1.4Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
- 1.4.1“Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгүүлэх үйл ажиллагааг;
- 1.4.2“Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, Хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг;
- 1.4.3“Мэдээлэл ашиглах” гэж үйл ажиллагаанд хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг;
- 1.5Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцааг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна.
- Хоёр. Мэдээлэл хариуцагчийн баримтлах зарчим
- 2.1Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийг үндэслэн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
- 2.2Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны мэдээлэл үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.
- 2.3Хэрэглэгч өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд мэдээллийн дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэх эрх зүйн үр дагаврыг бие даан өөрөө хариуцна.
- 2.4Хэрэглэгч нь хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг цуцалснаас хойш түүний мэдээллийг боловсруулахгүй, ашиглахгүй, цаашид дахин цуглуулахгүй.
- 2.5Бид өөрсдийн туршлага болон хууль тогтоомжид нийцүүлэн энэхүү Нууцлалын бодлогод ямар ч үед нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд шинэчлэгдсэн Нууцлалын бодлогыг тухай бүр цахим хуудсанд байршуулна.
- 2.6Бид Нууцлалын бодлогод тусгаснаас өөрөөр болон Монгол улсын хуульд зааснаас бусад ямар ч тохиолдолд хэрэглэгчийн аливаа мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
- Гурав. Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах нөхцөл, хугацаа
- 3.1Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, боловсруулахгүй болно. Үүнд:
- 3.1.1Нэгдсэн бүртгэлийн системийн үйлчилгээ үзүүлэх;
- 3.1.2Нэгдсэн бүртгэлийн систем дахь Таны бүртгэлийг удирдах, техникийн мэдэгдэл, шинэчлэлт, аюулгүй байдлын анхааруулга, дэмжлэг болон удирдлагын мэдээ илгээх;
- 3.1.3Таны гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, техникийн асуудлуудыг шийдэх;
- 3.1.4Хориотой байж болзошгүй эсвэл Хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх;
- 3.1.5Нэгдсэн бүртгэлийн системийг хэрэглэгчийн хэрэгцээнд тохируулан өөрчлөх, хэмжих, сайжруулах;
- 3.1.6Мэдээлэл хариуцагч болон хоёрдогч байгууллагаас мессеж, и-мэйлээр маркетингийн болон сурталчилгааны явуулах;
- 3.1.7Мэдээлэл хариуцагч Id.hamuga.mn-ны программ хангамжийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн шинэ шийдэлд тулгуурласан энгийн, хялбар, хэрэглэг бий болгох, хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх;
- 3.2Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийг нэгдсэн бүртгэлийн системд бүртгүүлснээс эхлээд бүртгэлийг хаах хүртэл хугацаанд мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
- 3.3Хэрэглэгчийн мэдээллийг шаардлагатай хугацааны туршид хадгалах бөгөөд мэдээллийг хэдий хугацаанд боловсруулж, хадгалахыг тодорхойлохын тулд мэдээллийн хэмжээ, шинж чанар болон эмзэг байдал, мэдээллийг задруулах, зөвшөөрөлгүй халдах үед үүсч болох боломжит эрсдэл, бидний боловсруулах мэдээллийн зорилго, холбогдох хуулийн шаардлага, болон бидний хууль ёсны ашиг сонирхол зэргийг харгалзан Монгол Улсын Засгийн газраас баталсан кибер аюулгүй байдлын нийтлэг журамд заасан хугацаагаар эсхүл түүнээс илүү хугацаагаар хадгална.
- 3.1Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулахгүй, ашиглахгүй, боловсруулахгүй болно. Үүнд:
- Дөрөв. Цуглуулж, боловсруулж ашиглах мэдээллийн жагсаалт
- 4.1Мэдээлэл хариуцагч нэгдсэн бүртгэлийн системийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, нэгдсэн бүртгэлийн системийн программ хангамжийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн шинэ шийдэлд тулгуурласан энгийн, хялбар, хэрэглэг бий болгох, хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж ашиглана. Үүнд:
- 4.1.1Хэрэглэгчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн огноо, нас, хүйс оршин суугаа хаяг, шуудангийн хаяг, цахим гарын үсэг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг;
- 4.1.2Нэгдсэн бүртгэлийн системд нэвтэрсэн, гарсан, ашиглалт, хугацаа;
- 4.1.3Нэгдсэн бүртгэлийн системийг ашиглах явцад үүсэж буй бүртгэлийн болон бусад цахим өгөгдлүүд;
- 4.1.4Хэрэглэгч Сошиал хаягаар нэгдсэн бүртгэлийн системд бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг Сошиал хаягийн үйлчилгээ үзүүлэгчээс цуглуулна. Энэхүү цуглуулах мэдээлэлд овог, нэр, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс г.м Хэрэглэгчээс нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд багтана.
- 4.1.5Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд;
- 4.1.6Хэрэглэгчийн IP хаягийн мэдээлэл, веб хөтөч, ашиглаж буй үйлдлийн систем, нэвтэрсэн хугацаа, газарзүйн байршлын мэдээллүүд;
- 4.1Мэдээлэл хариуцагч нэгдсэн бүртгэлийн системийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, нэгдсэн бүртгэлийн системийн программ хангамжийг хөгжүүлэх, мэдээлэл технологийн шинэ шийдэлд тулгуурласан энгийн, хялбар, хэрэглэг бий болгох, хууль бус хандалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж ашиглана. Үүнд:
- Тав. Хэрэглэгчийн хувийн халдашгүй байх эрхийн хамгаалалт
- 5.1Хэрэглэгч хувийн мэдээллээ өөрөө өөрчлөх, засварлах боломжтой.
- 5.1.1Хэрэглэгч хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл хариуцагчид олгосон мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглуулах зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй бөгөөд энэ хүсэлтийн хамт Мэдээлэл хариуцагчид хадгалуулж буй мэдээллийг устгуулах хүсэлт гаргах эрхтэй.
- 5.1.2Хэрэглэгч нэгдсэн бүртгэлийн системд бүртгүүлэхдээ сайтаас шаардсан нууц үгийн бодлогын дагуу хүчтэй нууц үг оруулах үүрэгтэй. Хангалттай хүчтэй нууц үг үүсгээгүй, нэвтрэх мэдээллээ бусдад алдсанаас болж үүссэн аливаа асуудалд Мэдээлэл хариуцагч хариуцлага хүлээхгүй.
- 5.1Хэрэглэгч хувийн мэдээллээ өөрөө өөрчлөх, засварлах боломжтой.
- Зургаа. Хэрэглэгчийн мэдээллийг нийтэд ил болгох нөхцөл
- 6.1Монгол улсын хуульд заасан тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар Хэрэглэгчийн мэдээллийг ил болгоно.
- 6.2Мэдээллийн хариуцагч Нууцлалын бодлогын 6.1-д зааснаас бусад тохиолдолд Хэрэглэгчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.
- Долоо. Мэдээлэл хариуцагчийн холбоо барих мэдээлэл
- 7.1Та Нууцлалын бодлогод заасан нөхцөл, хэрэгжилттэй холбоотой хүсэлт, санал, гомдлоо [email protected] хаягаар цахимаар илгээж шийдвэрлүүлэх эрхтэй.
- Найм. Бусад
- 8.1Нууцлалын бодлогын дээд хэсэгт байрлах огноо нь хамгийн сүүлд хэзээ шинэчлэгдсэнийг харуулна.
- 8.2Нууцлалын бодлогод оруулсан аливаа өөрчлөлт нь шинэчилсэн Нууцлалын бодлогыг нийтлэх үед хүчин төгөлдөр болно.
- 8.3Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсны дараа Үйлчилгээг үргэлжлүүлэн ашигласнаар та шинэчлэгдсэн Нууцлалын бодлогыг уншиж, ойлгосон болохоо хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.